Thursday, October 28, 2010

Хурц Билиг

In Beauty we are united, through Beauty we pray, with Beauty we conquer.
- Nicholas Roerich
The term economics (word meaning: ) Describe all mechanisms and actions of humans with the goal create "value" of using and of promoting resources existing in the environment and resources created by humans for the satisfaction of their material and immaterial needs.







нэмэлт мэдээллүүд
  1. Constitutional economics
  2. Banner of Peace
  3. Persons, Social Agency, and Constitution
  4. The Noospheric Ethical/Ecological Constitution for Mankind
  5. The Zeitgeist Movement

Saturday, October 23, 2010

Эрхий Мэргэн

When pursuing the beautiful truth of nature and mankind, everyone can make a contribution. To achieve that goal, you need vision, passion and devotion.






Нэмэлт мэдээллүүд:
  1. Золотая стрела Батыя
  2. Arrow's impossibility theorem
  3. Bellman equation
  4. Virtue, Добродетель

Wednesday, October 20, 2010

Хан Харангуй

There is no decision, public or private, personal or social, local or global, that will not benefit from the perspective of an economist. Think outside the box.

Аливаа шашны номлол нэг л цэг дээр огтолцдог. Аз жаргалын тухай ойлголт.

Их амьдралын тойрог, хүрднээ эргэлдэх зовлон, зүдгүүр хийгээд аз жаргал, амжилт, ололтын талаар адгуус амьтан, араатан жигүүртнүүд эргэцүүлэн бодож хөөн хэлэлцдэг эсэхийг мэдэхгүй.

National Geographic Channel сувгаар амьтдын зан авирын талаар олон сонирхолтой нэвтрүүлгүүд гардаг билээ. Өөрийн хийгээд өрөөлийн алдаа, онооноос суралцан өөрийгөө бүтээлчээр хөгжүүлж буй зарим адгуус амьтдыг хараад юу эс бодогдох билээ. Эгээ л хоорондоо ном хаялцах мэт.

Ямартаа ч үхэл бол зовлонгийн уурхай юмуу эсвэл жаргалын үүд хаалга гэх мэтийн улс төржсөн үзэл, номлол амьтны аймагт лав тохирохгүй. Хэвлий дотроос нь мэрсээр байгаад эхийгээ амьдаар нь залгиад хорвоод мэндэлж буй балчир авгалдайд эхийн ачийг хариулах тухай сургааль номлоно гээд төсөөлөгтүн. Магадгүй хэзээ ч биелэшгүй мөрөөдлийн сонгодог жишээ.

Аз жаргал гэж юу гэ гэдгийг хэрхэн тодорхойлохоос хамааран аз жаргалын түлхүүрийг шашин бүр өөр, өөр өнцгөөс тайлбарлана. Исус, Мухаммед, Будда эсвэл Күнз гэдэг нь улс төрийн бренд бүтээгдэхүүний нэр юм. Аз жаргалд хүрэх өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий мөрийн хөтөлбөрүүдтэй.  Баруун, зүүн, төв, дундад үзэл гэх мэт. Туйлын зорилго нь ижил тул монголчууд бүх шашинд хүндэтгэлтэй эрх тэгшээр хандан, өөртэйгөө адилтган төрийн аливаа дарамт шахалт, татвараас сүм хийдүүдийг чөлөөлж байжээ.

Дэлхийн улс төрийн зах зээл дээр монголчуудын шаргуу зүтгэлээр гаргаж тавьсан улс төрийн цоо шинэ бренд бүтээгдэхүүний нэр бол Далай Хаан Чингис билээ. Энэхүү брендийн бусдаас ялгарах гол онцлог хийгээд давуу талууд нь юу байв?

Үйл явдлын өрнөл нь бүхэлдээ харьцангуйн онолын сонгодог өгүүлэмж байж болох монгол ардын нэгэн туульсын домог дотор дараах өгүүлбэр бий:
Газартай гацалданхан төрсөн
Тэнгэртэй тэнцэлдэнхэн төрсөн
Төрснөөсөө хойш төр улсаа алдалгүй дагасан
Гарснаасаа хойш газар ус хоёрыг алдалгүй эзэлсэн
Эрийн сайн Хан Харанхуй хүү
Уртын дууны гүн ухаан дотор үүнтэй төстэй санаа бас бий:
Тэнгэр, газар бараа бараагаа харалцаж, тэнгэрээс хур буулгаж, хөрс дэлхийгээ ундаалж орчлон хорвоогийн өнгийг засдаг. Харин тэнгэр газрыг бурханы ном, уртын дуу уулзуулдаг гэж дээдсүүд хуучилдагсан.

Нэмэлт мэдээллүүд:
  1. Ярлыки ханов Золотой Орды как источник права и как источник по истории права
  2. Золотая Орда как предтеча Российской Империи
  3. Double-headed eagle